Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 19.7%-иар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 16

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 19.7 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар тус тус өссөн гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.2 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.48 сая төгрөг байна. 

Харин хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.01 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.90 сая төгрөгт хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top