Дэлхийн банкны сүүлийн төсөөллөөр энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт 4.1 хувь болж, өмнөх оны 5.5 хувийн өсөлтөөс мэдэгдэхүйц удаашрах төлөвтэй байна.
Эдийн засгийн өсөлт ийнхүү саарч байгааг Украин дахь дайн улам хурцатгаж, дэлхийн инфляцыг нэмэгдүүлэхээр байна. Жишээлбэл, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) дэлхийн эдийн засгийн өсөлтийг дайнаас өмнөх төсөөлөлтэй харьцуулахад 1-ээс дээш нэгж хувиар буурч, дэлхийн инфляц 2.5-аас доошгүй нэгж хувиар өндөр гарах тооцоог хийжээ.
Украины дайн ийнхүү зах зээлийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа учраас санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал нэмэгдэж, дэлхийн санхүүгийн нөхцөл байдал эрс чангарахад нөлөөлж байна.
Түүнчлэн, хөдөлмөрийн зах зээл хумигдаж, инфляц өссөн гэсэн үндэслэлээр Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар нэмэгдүүлж, Холбооны нээлттэй зах зээлийн хорооны хурлаар 2022 онд дахин зургаан удаа хүүг нэмэгдүүлэх төлөвтэй байгааг дурджээ. Геополитикийн эрсдэл нэмэгдсэн энэ үед хоёрдугаар сарын дундаас гуравдугаар сарын дунд үе хүртэлх хугацаанд ам.долларын ханш голлох валютуудын эсрэг 2 хувиар чангарчээ.
Сэтгэгдэл ( 0 )