ӨНӨӨДӨР: Нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.05.17)


9:00 цагт ҮХЦ-ийн гадна иргэн Б.Батдэлгэр цуглаан зохион байгуулна.

10:00 цагт Шангри-Ла зочид буудалд Монгол дахь Америкийн худалдааны танхимаас тавдугаар сарын уулзалтаа “Шинэ сэргэлтийн бодлогын санхүүжилт ба хэрэгжилт” сэдвийн хүрээнд зохион байгуулна.

11:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д жүжигчин Р.Анхням, А.Төгсбаяр Монголын жүжигчид АНУ-ын театрт анх удаа бүрэн хэмжээний жүжгийг тайзнаа англи хэлээр тоглох болсон талаараа мэдээлнэ.

11:00 цагт  МҮЭСТО-нд Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн “Хүүхдийн төлөө бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөн болно. Утас: 91399149

11:00 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна.

11:00 цагт Монголын театрын музейд БНСУ-ын Олон улсын соёлын солилцоог дэмжих “КOFICE” сангийн дэмжлэгээр хэвлүүлсэн Дүрст эвлүүлдэг тоглоом (puzzle), “Зурагт хуудас” католог, үзэсгэлэнгийн нээлт болно.

12:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Байгалиа бүтээе” нөлөөллийн аяны хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт мод тарина. Утас: 88054507, 99113194

14:00 цагт “Туушин” зочид буудалд Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны судалгааг танилцуулах уулзалт болно.

15:00 цагт МУИС-ийн Номын санд "Орчин үеийн Японы шинэчлэл (JICA Chair)" уулзалт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top