Импорт 388.1 сая ам.доллароор өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Экспорт энэ оны дөрөвдүгээр сард  өмнөх сараас 138.1 сая ам.доллар буюу 18.7 хувиар, импорт 5.7 сая ам.доллар буюу 0.9 хувиар өсжээ.

Монгол Улс  энэ  оны эхний дөрвөн сард нийт 134 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 2.8 тэрбум ам.доллар, импорт 2.3 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 690.8 сая ам.доллароор, экспорт 302.7 сая ам.доллар буюу 15.5 хувиар, импорт 388.1 сая ам.доллар буюу 19.8 хувиар  тус тус өсжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.27.41) 2022 оны 05 сарын 19

Тэнэг монголчууд бүтээн бий болгохоос байнга хойш суудаг арчаагүй хүмүүс мөхөлрүүгээ маршилж явна.

0  |  0
Top