12 зээлдэгчийн ₮1.2 их наядын багц зээлийн асуудлыг ЗГ-аар хэлэлцүүлэх санал хүргүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Хөгжлийн банкнаас зээл авсан  төрийн өмчит болон хувийн хэвшлийн 12 томоохон зээлдэгчийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх  саналыг Сангийн яаманд хүргүүлснээ тус банкны удирдлага мэдэгдлээ.

Эдгээр зээлдэгчдэд нийт 1.2 их наяд төгрөгийн багц зээлийн асуудал байгаа бөгөөд  одоогийн байдлаар 213 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулсан аж.

 Монголбанкнаас акт тогтоож, нэмж эдгээр 12 зээлдэгчдэд 721 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагыг ирүүлсэн. Гэхдээ  энэ дагуу эрсдэлийн санг байгуулах боломжгүй гэсэн мэдээллийг өгч байна.

Цаашид Хөгжлийн банкны үйл ажиллагаа, засаглалыг тогтвортой, нөлөөллөөс ангид байлгах, хариуцлагатай, олон улсын жишигт нийцүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бий гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top