АНУ-д сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

АНУ-д сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Массачусетс мужийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ.

Уг өвчнөөр Канад яваад ирсэн настай эрэгтэй өвчилсөн нь өчигдөр /2022.05.18/ батлагдсан байна. Түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж.

Өмнө нь Их Британид сармагчны цэцэг өвчний есөн тохиолдол бүртгэгдсэн билээ.

Мөн Испанид уг өвчний сэжигтэй найман тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас эрүүл мэндийн салбарт онц байдал зарлажээ.

Ховор тохиолддог сармагчны цэцэг халдварт өвчин нь Их Британи, Португалд илэрсэн байна. Халуун бүсийн чийглэг ширэнгэн ойтой ойрхон байрладаг Африкийн төв болон баруун бүс, алс хязгаар нутагт тархдаг энэ өвчний вирус зэрлэг амьтдаас хүнд халдварладаг аж.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dorjoo(103.229.123.146) 2022 оны 05 сарын 19

Sanaatai koved shig gargaj avch dre...odoo ch gaixalrgui bolj dee...

0  |  0
Top