Монголбанк өнөөдөр /2022.05.19/ гадаад валютын дуудлага худалдаагаар 3116.80 төгрөгийн ханшаар 41 сая ам.доллар нийлүүлжээ.
Своп, форвард арилжаагаар банкууд 10 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг биелүүлээгүй аж.
Сануулахад, энэ долоо хоногийн мягмар гараг буюу 17-нд Монголбанк цахим талбарт 40 сая ам.доллар нийлүүлсэн.
Энэ долоо хоногт нийт 81 сая ам.доллар банкуудад нийлүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )