ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн үзэсгэлэн болж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2022” Олон улсын үзэсгэлэн худалдааг 24 дэх жилдээ 2022 оны энэ сарын 19-22-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд 90 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгаас оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулж байна.

Салбараар нь ангилбал хүнс, шингэн хүнс, ноолуур, хөнгөн аж үйлдвэр, техник тоног төхөөрөмж, гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, гутал, эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд үзэсгэлэнд дэлгэгджээ.

Тодотгоход, үзэсгэлэнд оролцогч шилдэг ЖДҮ эрхлэгчдийг  дараах номинациар шалгаруулах аж.

 

  •     Онцлох шинэ хүнсний бүтээгдэхүүн
  •     Онцлох шинэ бүтээгдэхүүн
  •     Онцлох экспортын бүтээгдэхүүн
  •     Онцлох импортын бүтээгдэхүүн
  •     Импортыг орлох онцлох хүнсний бүтээгдэхүүн
  •     Шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэгч
  •     Үлгэр жишээ оролцогч
  •     Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн
  •     Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн
  •     Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн

 

Гранприг энэ сарын 22-нд тодруулан Зохион байгуулах хорооны өргөмжлөл цомоор шагнаж, олон нийтэд мэдээлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top