“Moderna” сармагчны цэцгийн эсрэг вакцин туршиж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

АНУ-ын “Moderna” компани сармагчны цэцэг өвчний эсрэг вакцины эмнэлзүйн өмнөх туршилт явуулж байгаа тухай мэдэгджээ. Гэсэн хэдий ч вакцины талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвүүдийн мэдээлснээр, АНУ-ын Засгийн газар сармагчны цэцэг өвчний эсрэг Данийн “Bavarian Nordic” компанийн салхин цэцгийн эсрэг “Jynneos” вакциныг ашиглахаар, үйлдвэрлэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, энэ сарын 7-нд сармагчны цэцгийн халдварын тухай анх мэдээлснээс хойш нийт 131 тохиолдол батлагдаж, 106 тохиолдлыг шалгаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top