Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск ирэх есдүгээр сарын 30 гэхэд тус компани хүн төрхтэй “Optimus” роботын загварыг танилцуулна гэж мэдэгджээ.
“Tesla” компанийн Хиймэл оюун ухааны өдрийг ирэх сарын 30-нд тэмдэглэхээр хойшлуулж байна. Учир нь тэр үед “Optimus” роботын загвар гарч ирнэ гэж Илон Маск жиргэжээ.
Робот зохион бүтээх санааг Маск анх 2021 оны наймдугаар сард танилцуулж байсан. Төсөл ёсоор “Optimus” робот хүнтэй ижил өндөртэй, 20 кг хүнд ачаа өргөх, хүнд өдөр тутмын ажил хийхэд нь туслах чадвартай байх аж. Ухаалаг механизм дэлгүүр явах зэрэг хүмүүсийн хийх дургүй бүхнийг хийх болно гэж Маск мэдэгдсэн юм.
Блүмберг агентлагийн мэдээллээр, робот “Tesla” цахилгаан автомашиныхтай ижил хиймэл оюун ухааны системээр тоноглогдсон байх гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ нөхрийн хэр хэмжээнээс хэтийдсэн их үйлдвэрлэл дэлхийг Ангараг шиг цөл болгож мэднэ дээ. Дэлхийг Ангараг шиг болгочихоод дараа нь Ангараг руу нисцгээнээ л гээд байдаг хүн шүү дээ. Юу л болдог юм болдоо.