[ БИДНИЙ НЭГ ] Зургаан хүүхдийнхээ төлөө өвчнөө умартах ЗАСВАРЧИН ААВ

2022 оны 06 сарын 09

"Хоёр ихэр маань хүчилтөрөгчийн дутагдалд орж өвдөөд, дараа нь бага хүү маань элэгний өвчтэй гэж оношлогдоход эхнэр маань галзуурах шахсан. Гэсэн ч аав нь заавал хүүхдүүдээ аварна гээд орой бүр долоон бурханд залбирч, эмийн мөнгө олохын тулд өдөр, шөнөгүй ажилладаг байлаа" хэмээн ярих энэ залууг Г.Эрдэнэбаатар гэдэг. Тэрбээр хүүхдүүдийнхээ төлөө өвчнөө умартан цахилгаан хэрэгсэл засварлаж, гэр бүлээ тэжээж байна. 


Зургаан хүүхэдтэй, гэргий Б.Лхагвасүрэн нь дөнгөж саяхан алдарт эхийн нэгдүгээр зэргийн одон авсан Г.Эрдэнэбаатарын гэр бүлийг БИДНИЙ НЭГ буландаа онцолж байна.

Эхнэр нь элэгний өвчтэй бага хүүгээ харж, гэртээ байдаг. Харин гэрийн эзэн Г.Эрдэнэбаатар "хатангир" өвчтэй, хөл нь өвддөг ч гэр бүлээ тэжээхийн тулд цахилгаан бараа засварладаг. Хүүхдүүдийнхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж яваа аавын ярилцлагыг хүлээн авч үзнэ үү. 

 ВИДЕО ҮЗЭХ: 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top