Канадад сармагчны цэцэг өвчний тохиолдол 112 болж нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

Канадад сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдол олноороо нэмж илэрчээ. Тус улсад сармагчны цэцэг өвчний халдварын нийт тохиолдол 112 болсон байна.

Канадын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сармагчны цэцэг өвчний халдвар Квебек мужид хамгийн олон буюу 98 бүртгэгджээ. Онтарио мужид есөн тохиолдол бүртгэгдсэн бол Альберта мужид дөрөв, Британийн Колумб мужид нэг тохиолдол илэрсэн байна.

ДЭМБ-аас энэ сарын 8-нд сармагчны цэцэг өвчин дэлхий дахинд нийт 1000 гаруй хүнд халдварлаад байгаа талаар мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top