БТСУХ-ны даргаар Д.Жаргалсайханыг томилов

2022 оны 06 сарын 15

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайханыг томиллоо.

Засгийн газрын өнөөдөр /2022.06.15/-ийн хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байна.

Д.Жаргалсайхан БТСУХ-ны дэд дарга, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Өдгөө Монголын гандболын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард болсон олимпын VIII чуулганаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.72.59) 2022 оны 06 сарын 15

Дэмий гонзгойгоосоо дээрдэх уу

0  |  0
2(66.181.188.224) 2022 оны 06 сарын 15

Хужаа Баягалангийн көбсчин

0  |  0
1(66.181.181.124) 2022 оны 06 сарын 15

Энэ 1 улаан луйварчин очсон газар бүрээ дампууруул явдаг

0  |  0
Top