Хамгийн их шивээстэй хүн өмнө нь ямар байсан бэ?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

Шивээсний тоогоор дэлхийн дээд амжилтын эзэн Лаки Даймонд Рич биен дээрээ битүү шивээс хийлгэхээсээ өмнө авхуулсан гэрэл зургаа нийтэлжээ.

Шинэ Зеландын иргэн тэрбээр 16 наснаасаа эхлэн шивээс сонирхох болжээ. Рич циркийн жүжигчидтэй хамт аялах үеэр биен дээрээ шивээс хийлгэх болсон байна. Анх удаа тэр гуян дээрээ жонглёрын богино мод шивүүлжээ. Ээждээ харуулахгүйн тулд гуян дээрээ анх шивүүлж байсан гэж Рич “Mirror” хэвлэлд ярьсан байна. Түүнээс хойш аялах бүрдээ нэг шивээс хийлгэдэг болсон байна. Өдгөө түүний бие битүү шивээс болжээ.

Тэрбээр арьсныхаа 200 хувьд шивээс хийлгэсэн гэж ярьдаг. Учир нь нэг хэсэгт хэд хэдэн удаа шивээс хийлгэх нь бий.

Рич дэлхий даяарх шилдэг шивээсний мастеруудаар үйлчлүүлж байжээ. Хамгийн сүүлд тэрбээр зургаан жилийн өмнө шивээс хийлгэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(66.181.161.96) 2022 оны 06 сарын 21

Солиот

2  |  2
Top