БНСУ-д сармагчны цэцэг өвчний хоёр тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар “Ёнап” агентлаг мэдээллээ.

БНСУ-ын Үндэсний өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх албанаас мэдээлснээр хоёр хүнд сармагчны цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд тэдний хувийн мэдээллийг нууцалж байгаа аж. Өвчтөнүүдийг тусгаарласан бөгөөд шаардлагатай шинжилгээг хийж, сүүлийн хавьтлуудыг судалж байгаа гэнэ.

Сармагчны цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн хоёр хүний нэгийг нь олон улсын нисэх буудлаас эмнэлэг рүү хүргэсэн гэх мэдээлэл байгаа юм.

Дэлхий дахинд нийт сая гаруй хүнд халдварлаад байгаа энэ өвчин БНСУ-аас өмнө Ливанд бүртгэгдсэн билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top