АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг сар руу “Capstone” аппарат амжилттай хөөргөжээ.
Аппаратыг АНУ-ын “Rocket Lab” компанийн “Electron” пуужин тээвэрлэгчийн тусламжтай Шинэ Зеландын Махиа хойг дахь сансрын буудлаас хөөргөсөн байна.
“Capstone” аппарат ирээдүйд баригдах сар орчмын “Gateway” станцын байрлах тойрог замыг тооцоолоход туслах даалгавартай. 25 кг жинтэй аппарат гурван сарын дотор саранд хүрч, сарны тойрог замд хагас жил болох юм.
2019 оны хавар НАСА агентлаг саран дээр буух “Artemis” хөтөлбөрийг танилцуулсан билээ. Хөтөлбөрийн эхний шатанд “Orion” хөлгийг сар руу хөргөхөөр төлөвлөж байна. Хөлөг сарын хэд тойрсны дараа дэлхийд буцаж ирэх ёстой. Хоёрдугаар шатанд сансрын нисэгчдийг илгээхээр төлөвлөж байна. 2023 онд хийх нислэгээр сансрын нисэгчид сарын тойрох бол гуравдугаар шатанд сансрын нисэгчдийг саран дээр буулгах юм. Улмаар 2030 оны дунд үеэс эхлэн НАСА агентлаг сансрын нисэгчдийг саран дээр Ангараг гараг руу илгээхээр зорьж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )