Бидний нэг булангийн ээлжит дугаарт аяллыг амьдралынхаа салшгүй хэсэг болгосон нэгэн бүсгүйг урилаа.
Түүнийг С.Номин-Эрдэнэ гэдэг. Тэрбээр 19 насандаа Бээжин хот руу аялснаас хойш өнөөдрийг хүртэл 18 орны 60 хотоор аялжээ. Харин монголынхоо 20 аймгаар аялсан байна. Байгалийн үзэсгэлэн болон соёлтой нь танилцаж амжаагүй үлдсэн ганц аймаг нь Баян-Өлгий гэнэ. Тиймээс тэрбээр энэ жил Баян-Өлгий аймаг руу аялах зорилготой байгаа аж.
С.Номин-Эрдэнэ ОХУ-д барилгын инженер мэргэжлээр сурч, төгсжээ. Сургуулиа төгссөнийхөө дараа монголдоо ирж, мэргэжлээ дээшлүүлж суралцангаа ресторанд зөөгч хийсэн байна. Ийн цагийн ажил хийж, дараагийн аялалдаа зарцуулах мөнгөө олдог байсан гэнэ.
Өдгөө тэрбээр гэр бүлтэй болж, мөн өөрийн "Travel cheap" нэртэй гарааны бизнесийг эхлүүлээд байгаа юм.
С.Номин-Эрдэнэ аялсан газар бүрээсээ өөр өөр мэдрэмжийг авдаг. Тэр бүртээ посткарт дээр тухайн үеийн мэдрэмжээ бичиж хадгалдаг аж. Одоо түүнд амьдралдаа дахиж хэзээ ч авахгүй мэдрэмжээ бичсэн 100 гаруй карт бий.
Аялалд гарахад хамгийн чухал нь төлөвлөгөө байдаг гэнэ. Гэхдээ маш сайн төлөвлөөд гарсан ч заримдаа онгоцны нислэг цуцлагдах гэх мэт гэнэтийн байдлаар бүтэлгүйтэх тохиолдол гардаг талаар тэр хэлж байлаа. Гэсэн ч тэр бүхэн нь шинэ мэдрэмж өгч, амьдралдаа хэзээ ч мартахгүй сайхан дурсамж болж үлддэг гэсэн юм. Энэ тухайгаа тэрбээр "Би аялалд гарахынхаа өмнө маш төлөвлөдөг. Гэхдээ заримдаа бүтэлгүйтнэ ээ. Мөнгөгүй болоод онгоцны буудалд хонох, галт тэрэгний олон хүнтэй өрөөнд суух гэх мэт энэ бүхэн хэзээ ч мартахгүй дурсамж болж үлддэг.
Залуучууд ямар нэгэн нөхцөл байдлыг хүлээгээд байдаг. Баян болохоороо, эсвэл завтай болохоороо, хэлтэй болохоороо аялна гэж боддог. Энэ буруу. Зүгээр л зоригтой байж, цүнхээ үүрээд л гарах хэрэгтэй. Залуу бас мөнгөгүй байгаа дээрээ аялаарай. Энэ бүхэн хамгийн сайхан мэдрэмж өгч, өөрийгөө олоход тань туслах болно" хэмээн ярьсан юм.
Мөн Тайланд руу, Турк руу хэрхэн 350 мянган төгрөгөөр аялж болох талаар түүний зөвлөгөөг видео хэлбэрээр хүлээн авч үзнэ үү.
ВИДЕО ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 3 )
Humuus yagaad emegtei huniig aylahaar iveen tetgechtei ntr gj boddog uchuuhen bodoltoi bdag bnaa?
Ивээн тэтгэгчтэй яачка л бна
Chaadag chaaltuur vee haha