Шинзо Абэ Монголд зургаан удаа айлчилж байжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 08

Японы хамгийн нэр хүндтэй улс төрч, 67 настай Шинзо Абэ өнөөдөр (2022.07.08) өглөө галт зэвсэгт өртөж, маш хүнд оноштойгоор эмчлүүлж байсан ч дөнгөж сая шархаа даалгүй нас барлаа. Японы  90, 96 дахь Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байсан тэрээр Монгол Улсад элэгтэй дэлхийн шилдэг удирдагчдын нэг байлаа. Абэ Монголд зургаан удаа албан айлчлал хийж байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирж байжээ. Либерал Ардчилсан намд харьяалагддаг Шинзо Абэ Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүнээр нийт долоон удаа сонгогдож байсан юм. 


Шинзо Абэ 1954 оны есдүгээр сарын 21-нд Японы Ямагүчи аймгийн Нагато хотод төржээ. 1977 онд Сэйкэй их сургуулийн Хууль зүйн факультет,  Улс төр судлалын тэнхимийг төгссөн. 

Их сургууль төгссөнийхөө дараа "Кообэ Сэймоо" компанид ажилд орсон бөгөөд дараа нь Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга болж, улс төрд хөл тавьсан ба удалгүй парламентын гишүүнээр сонгогджээ.

Тэрээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж байгаад Ерөнхий сайд болсон.

Абэ Шинзоuийн төрөл саднуудынх нь дунд алдартай улстөрчид олон бий. Түүний өвөө Ерөнхий сайд агсан Киши Шинсүкэ, эцгийнх нь авга ах Ерөнхий сайд агсан Сато Эйсакү, эцэг нь Гадаад хэргийн сайд агсан Абэ Шинтаро, төрсөн дүү нь парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн асан, Японы Батлан хамгаалахын сайд Нобүо Киши юм. 

Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн эхнэр Акиэ Абэ нь" Моринага" корпорацийн захирал асан Мацүзаки Акиогийн охин.

Японы хамгийн олон Ерөнхий сайдыг төрүүлсэн нутаг болох Ямагүчи аймгийн уугуул түүний эцэг Абэ Шинтаро нь Ерөнхий сайдын сэнтийд хамгийн ойрхон хүн гэж яригдаж байсан үедээ нас барсан бөгөөд эцгийнхээ хүрч амжаагүй өндөрлөгт хүү нь хүрсэн юм.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч (66.181.161.59) 2022 оны 07 сарын 11

Монголд их элэгтэй хүн байсан даа.Харамсалтай юмаа.Гүн эмгэнэл илэрхийлье

0  |  0
Иргэн(202.21.108.39) 2022 оны 07 сарын 08

Ум маани бадми хум

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 07 сарын 08

Ene Jopon hvn Mongold uriin eh ornd ni baifgaliin aimshagtai nuhtsul bolj baihad .Mongold sar bvr handiv tusa;lamj mash ih dolloriin bvteel ugch haramgvi tusalj baisan hvn.Ene hvnii ugsuniig daanj MANiin udamshsan tonulchid olgiarhuud oppshorchid ylandaa gishegej iresen ugsuniig ni .Ukeranii erunhilugch shig idej baisan.Shivshegtei.M

0  |  0
Top