ШУУРХАЙ: Японы Засгийн газар Онцгой байдлын штаб байгууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 08

Өнөөдөр 11:30 цагийн орчим Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амь насанд халдлаа.

Ямагани Тэцүя гэгч этгээд түүнийг үг хэлж байхад нь хоёр удаа буудсан бөгөөд Ерөнхий сайд асныг эмнэлэгт хүргээд байгаа.

Киодо агентлагаас дөнгөж сая “Халдлагатай холбогдуулан Японы Засгийн газраас Онцгой байдлын штаб байгууллаа. Ерөнхий сайд Фүмио Кишида төлөвлөсөн бүх ажлаа хойшлуулж, Токио хотод эргэн ирсэн. Тэрээр Ямагата мужид сонгуулийн ажлаар явж байсан юм. Одоогийн байдлаар Шинзо Абэ ухаан ороогүй байна” гэж мэдээллээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top