Өнөөдөр (2022.07.08) 11:30 цагийн орчимд Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амь насанд халдсан асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Ямагани Тэцүя гэгч этгээд түүнийг сонгуулийн сурталчилгаанд оролцон, үг хэлж байхад нь хоёр удаа буудсан бөгөөд Шинзо Абэгийн биеийн байдал маш муу, эмнэлэгт хүргэгдээд байна.
Дөнгөж сая Ерөнхий сайд Фүмио Кишида Ямагата мужаас Токиод эргэн ирж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр “Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амь насанд халдсан явдлыг сонсоод маш их харамслаа. Хоёр хоногийн дараа болох сонгуульд ямар нэг нөлөө үзүүлэх үү гэж сэтгүүлч надаас асуулаа. Бидэнд одоо хамгийн чухал нь Шинзо Абэгийн амь насыг аврах эрхэм байна. Эмч нар чадах бүхнээ хийж байгаа гэдэгт итгэж байна. Цаашид авах арга хэмжээг Засгийн газраас хуралдаж шийднэ” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Киодо агентлагийн мэдээлснээр халдлагатай холбогдуулан Японы Засгийн газраас Онцгой байдлын штаб байгуулаад байна.
Ерөнхий сайд Фүмио Кишида Ямагата мужид сонгуулийн ажлаар явж байгаад болсон явдлын дараа ийн яаралтай Токиод иржээ.
Сэтгэгдэл ( 6 )
Анхнаасаа хамгаалах нь чухал байсан юм, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яахав дээ