Шинзо Абэг гар хийцийн буугаар БУУДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 08


Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг Нара хотод сонгуулийн сурталчилгааны ажилд оролцон, үг хэлж байхад нь үл мэдэгдэх этгээд гар хийцийн галт зэвсэг ашиглан буудаж, шархдуулаад байна. Эх сурвалжуудын мэдээлснээр гар хийцийн бууг гэмт этгээд өөрөө угсарчээ.  

Абэгийн биед халдсан этгээд нь Нара хотын харьяат Ямагами Тэцүя хэмээх нэгэн. Японы Тэнгисийн цэргийн хүчинд алба хашиж байсан тэрээр анхны мэдүүлгээ өгсөн байна.  

Гэмт этгээд "Би Абэгийн бодлогод сэтгэл хангалуун биш байсан, түүнийг хөнөөхийг хүсэж байсан" хэмээн мэдүүлсэн бөгөөд түүнийг үргэлжлүүлэн шалгаж байгаа тухай холбогдох албаныхан мэдээлжээ. 

Абэгийн эсрэг халдлага орон нутгийн цагаар өнөөдөр (2022.07.08) 11:30 орчимд болсон юм. Гэрчүүдийн ярьснаар, буун дуу хоёр удаа гарсан бөгөөд Абэ хоёр дахь буудлагын дараа газарт унажээ. Гэмт этгээд түүнийг араас нь буудсан байна.

Зарим эх сурвалж Абэг тээвэрлэх явцад биеийн байдал нь муудаж, түүний зүрх, уушгины үйл ажиллагаа зогссон хэмээн мэдээлж байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.162) 2025 оны 03 сарын 13

Монголд 76 буудлага болоосой

6  |  1
Эгэл(192.82.74.49) 2025 оны 03 сарын 13

Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. Хойд төрөлдөө Монголд төрөх болтугай.

3  |  2
Зочин(202.9.40.112) 2025 оны 03 сарын 13

Монголыг аврагч болж төрөөрэй

4  |  0
б(66.181.160.11) 2025 оны 03 сарын 13

үндсэн хуулиа зөрчсөн гэж өс санасан юм шиг ойлгогдлоо

3  |  0
Zochin(202.126.89.72) 2025 оны 03 сарын 13

Um mani bad mi hum. Hoid toroloo iluu sain hun bolj toroh boltugai.

3  |  1
Top