[ БИДНИЙ НЭГ ] Б.Болорчулуун: Шивээс Монголд хөгжихийн төлөө уулзацгаая

2022 оны 08 сарын 04

Хүн бүрийн хобби ижилгүй. Б.Болорчулуун гэх залуу өөрийн биен дээр шивээс хийлгэх хоббитой аж. Тэр шивээсэнд дурлаж, нүүрнээс бусад хэсгээ шивээсээр бүрэхээр шийджээ. Энэ хоббиндоо 30 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа аж. Б.Болорчулуун наймдугаар сарын 6-нд “Шивээс Монголд хөгжихийн төлөө” эвентийг “OMNI Club”-д зохион байгуулах гэж байгаа тул энэ талаар өөрөөс нь сонирхлоо. 


-Монголд шивээс ямар түвшинд хөгжсөн гэж та хардаг вэ?

-Өмнө нь гоё шивээсийг гадагшаа явж л хийлгэдэг байсан. Гадаадын төрийн албан хаагчид ч биеэрээ дүүрэн шивээстэй байх нь бий. Харин Монголд бол одоо л шивээс хөгжиж эхэлж байна. Манайд чадварлаг шивээсчин залуу олон бий. Тэд хөдөлмөрөө тодорхой хэмжээнд үнэлүүлж чадаж байгаа. Ариун цэвэр талаасаа ч нэлээд чамбай болсон. Зарим хүн шивээс хийлгэвэл ямар нэг халдвар авах эрсдэлтэй гэж эмээдэг. Тэгвэл миний хувьд цээжин хэсэг битүү шивээстэй ч өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн хувьд асуудал үүсээгүй.   

-Өөрийн тань хувьд ямар нэгэн билгэдэл агуулсан шивээс бий юу?

-Хүн энэ хорвоогоос халихдаа эд хөрөнгөө аваад явдаггүй. Харин биен дээрх шивээс бол насан туршид хамт байх цамц, өмд гэж би хувьдаа боддог. Би зарим шивээсээ хамгаалалт маягаар муу зүйлээс хамгаалахын тулд хийлгэж байсан.  
 


-Шивээстэй залуусыг нэг үгээр тодорхойл гэвэл та юу гэх вэ?

-Шивээстэй хүнийг нийтээрээ буруугаар ойлгодог. Ихэвчлэн болохгүй, бүтэхгүй буруу зуршилтай мэтээр шууд дүгнэлт хийдэг. Энэ ойлголтыг би халахыг хүсдэг. Харин ч шивээстэй хүн содон төрхтэй байдаг учраас янз бүрийн гэмт хэрэг хийлээ гэхэд хамгийн хурдан баригдана. Гоё ганган хувцас өмссөн ах нар дээгүүрээ улс орноо хувааж идээд байгааг шүүмжлэх ёстой байтал шивээстэй залуусаас айж бэргээд байдаг байдлыг халах юмсан гэж дотроо боддог.

Тиймээс энэ сарын 6-нд “OMNI Club”-т “Шивээс Монголд хөгжихийн төлөө” арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж дууслаа. “Шивээс Монголд хөгжихийн төлөө” арга хэмжээнд ирсэн залуус цаашдаа өөрсдийн сонирхлоо нэтгтгэсэн нэгдэл үүсгэх юм.
 


-Та яагаад биедээ ийм олон шивээс хийлгэе гэж зориглосон бэ?

-Би бол өөрийнхөө дуртай зүйлийг л хийж, амьдралдаа өнгө нэмж яваа жирийн л хүн. Шивээс бол нэг талаасаа урлаг юм. Би өөрөө шивээс хийдэггүй ч шивүүлэхдээ их дуртай, сонирхолтой байдаг. Одоо миний биед байгаа энэ бүх шивээсний үнийн дүнг тооцвол 30 гаруй сая төгрөг болно. Би өмнө нь Өмнөд Солонгост амьдарч байхдаа хуучин оршуулгын газар дээр барьсан орон сууцанд амьдарч байсан юм. Тэр үед далд ерөнцийн нөлөөнөөс хамгаалахын тулд хохимой толгой хүртэл шивүүлж байлаа. Надад шивээс бүхэн ямар нэгэн сонирхолтой хүчийг мэдрүүлдэг.      

-“Шивээс Монголд хөгжихийн төлөө” арга хэмжээний хөтөлбөрөөс товчхон танилцуулахгүй юу?

-Маш сонирхолтой эвент байх болно. Монголд шивээс хийж байгаа уран бүтээлчид ирж, зөвлөгөө мэдээлэл өгнө. Шивээсний талаар зөв ойлголт, мэдээлэлтэй болно. Шивээстэй холбоотой бүх төрлийн мэдээлэл авч, ижил хоббитой хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрүүлнэ. Мөн галын үзүүлбэр, дотуур хувцастай охидын үзүүлбэрийг багтаасан. Та шивээсгүй ч байсан манай үүд хаалга нээлттэй. “OMNI Club”-д  ирж, Монголын ТОП шивээстэй залуусыг харж болно. Гоо зүйн гоё, сайхан мэдээлэл авч болно. 

“Шивээс Монголд хөгжихийн төлөө” арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар лавлах боломжтой. Холбоо барих утас: 80518696 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
о(139.5.218.191) 2022 оны 09 сарын 27

боол болох тавилантай бол боолын тамгаар гангархаас биш яахав

0  |  0
eremdeguud(202.126.89.64) 2022 оны 08 сарын 06

novshiin shaaruud zailaasai, tolgoi ni hooson,

0  |  0
нацагханд (66.181.161.126) 2022 оны 08 сарын 06

гоё шивээстэй байна гэдэг буруу зүйл би шүү дээ энэ чинь урлаг олон юм яриад байгаа хүмүүст хэлхэд зун дуус ч байхад хөлдсөн урлагын мэдрэмж чинь гэсэн болоогүй юу урлагын мэдрэмжээ жоохон гэсгээнүү баярлалаа

0  |  0
Сараа(122.46.56.224) 2022 оны 08 сарын 06

Хувь хүний сонирхол шүү дээ олон бичээд бгаа юм нар ёстой яршиг л бна хүүг дэмжиж бна.

1  |  0
Jaagii(174.195.198.129) 2022 оны 08 сарын 07

Бага тархи нь бугалсан муу лалрууд юугаа мэдэж хуцаад байгаан. Дандаа хүний амьдралруу өнгийж утасны цаанаас хуцаж сууна. Хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү талхинууд минь та нарт ямар хамаа байна. Хүн нэг л амьдарна өөртөө таалагдаж амьдрах ёстой. Лалрийн нийгмийг дан хараар харж харлуулсан хөгшин талхинууд

1  |  0
Jaagii(174.195.198.129) 2022 оны 08 сарын 07

Бага тархи нь бугалсан муу лалрууд юугаа мэдэж хуцаад байгаан. Дандаа хүний амьдралруу өнгийж утасны цаанаас хуцаж сууна. Хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү талхинууд минь та нарт ямар хамаа байна. Хүн нэг л амьдарна өөртөө таалагдаж амьдрах ёстой. Лалрийн нийгмийг дан хараар харж харлуулсан хөгшин талхинууд

1  |  0
Enkhamgalan Enkhamgalan(66.181.161.45) 2022 оны 08 сарын 07

vhsen 1 l amidran hen yu gj muu heleh bol gj ooriihoo durtai zvilee hiihgvi hayah heregvv

1  |  0
Batjargal(103.229.121.189) 2022 оны 08 сарын 07

Argagui uher mongol doo manaihan. Ataarhuu. Ta nart gai boloogui l bol duugai l yaw. Mongold ugaasa shiwees hugjine. Uunii tuluu ch yawaa hun.

2  |  0
Анужин Батнаран(66.181.161.89) 2022 оны 08 сарын 06

Та нарт хүн өөрийгөө яаана уу ийнэ үү ямар хамаа байнаа ацнууд минь хүсэл сонирхолоороо нэгдэж яваа залууст битгий бузар хэл амаа оролцуул гоё байна мар угаасаа гал асаана

3  |  0
төртогтох(202.55.188.93) 2022 оны 08 сарын 06

шилтэй гээд бурхан \nшивээстэй гээд чөтгөр биш\nтэртээ тэргүй авсанд орох биеийг тэр хүртэл нь эдлээд ав\nтиймээ энэ бол зураг тэд.нар харин ойлгохгүй урлаг

2  |  0
zochin (106.154.128.91) 2022 оны 08 сарын 06

bolovsrolgui ulsiin gai iim medee tavaj mgl setguulch ayul mgl setguulch nar bie huurend sivees hiij ug duu taatsan ulsaa ajilaa medhee bolson uls yaana horvoog.n hog shaarnuud ur huuhed n haraad etheg ta eh yu dej hariulah be ene ulsiin ur huuhdiin ireedei hethuu de

0  |  7
Зочин(202.9.46.29) 2022 оны 08 сарын 06

Болорчулуун чи Солонгос улсад оршуулгын газар амьдарч байсан бол өөртөө зориулж ХӨДӨЛМӨР гэдгийг юуч мэдэхгүй тэгж яваад тийм мунхаг газар амьдарч байжээ. ШИВЭЭС МОНГОЛД ХЭЗЭЭЧ ХӨГЖИХГҮЙ. Өөрийнхөө бодлыг өөртөө л үлдээ Шивээс хийлгэсэн залуучууд яаж өвчилж байгааг чи мэдэхгүй байна. Хүүхдээ төрүүлсэн аав, ээж нар ямар их зовж байгааг чи мэдэх үү!!! ЭНЭ БОЛ ОЮУНЫ ХООСРОЛ ГЭЖ ЯГ ЗӨВ ХЭЛЖЭЭ. ДЭЛХИЙН АРД ТҮМНЭЭС ИЧИЖ ЗОВЖ АМЬДРАХ БОЛНО. Залуучуудыг чи битгий уруу татаад бай, наад шивээсээ арилга даа хүү минь.

3  |  7
Zochin(77.205.40.176) 2022 оны 08 сарын 06

Olon daxin shivees xiilgesnees bolj arisnii xort xavdar tussan xumuus neleed olon baigaa shuu Eruul menddee sain anxaaraarai

2  |  4
дорж(66.181.160.106) 2022 оны 08 сарын 06

ИЙМ ЮМНУУД ТӨРҮҮЛСЭН ЭЭЖ ААВ ХӨӨРХИЙ

1  |  8
Монгол(124.158.96.79) 2022 оны 08 сарын 06

Хөөрхий.....оюуны хоосрол гэгчийн амьд жишээ...

2  |  8
Эр хүн(192.82.84.234) 2022 оны 08 сарын 04

Тэр 2 хүүхнийг гусах юмсан. Яасан сайхан бүсгүйчүүд вэ. Шивээс нь ч янзын.

0  |  0
gogshin togtsog nart(66.181.161.101) 2022 оны 08 сарын 06

neg l ih tsetsen guilgachin lalaruud Hodolj bga negnee Muulahaas oor id shidgui Guilgachid

4  |  0
иргэн(66.181.161.8) 2022 оны 08 сарын 09

Тамаас өгсөн үйл лайгаа эдлэж байгаа амьтан байхаа хөөрхий.Хүн биш хямд хулдаас шиг харагдаж байна.Энэ насандаал лав хүний байх ёстой жамыг эдлэж чадахгүй хувьгүй хүн болжээ

2  |  7
Иргэн(202.9.46.79) 2022 оны 08 сарын 06

Юу ч хийж бүтээж чаддагүй үхэр монголчууд , дэлхийн ард түмнээс ичиж амьдарцгаа

5  |  2
о(139.5.217.172) 2022 оны 08 сарын 06

хуучин оршуулгын газар дээр барьсан орон сууцанд амьдарч байсан .тэгээд л юмтай болж дээ хөөрхий

3  |  4
о(139.5.217.172) 2022 оны 08 сарын 06

боолын тамгаар гангарцгаах уу, Боолын удамтай болохоор шивээс хийлгэж гангарлаа

2  |  3
Zochin(85.110.80.207) 2022 оны 08 сарын 06

Arisaaraa oroldoj bj ayul boloh wiidee

1  |  4
зочин(202.126.88.163) 2022 оны 08 сарын 06

Хол очиж гуцаасай.

1  |  7
zochin(49.98.117.38) 2022 оны 08 сарын 06

muu aimchig minee ur huuhed buruu yumand bitgii uruu tataad bai uuriigu zurj chevj uz anduursan banhar chi hunchin ajil hiij uz

5  |  9
Top