Үе үе бороо шивэрч, зөөлөн салхилсан нэгэн өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумыг зорьсон юм. Энэ үеэр нутагтаа олон жил хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад гарсан хоёр буурайтай залуу насных нь тухай яриа өрнүүлснээ хүргэе.
Бидний зочилсон айлын эзнийг Д.БАДАРЧ, гэргийг нь Д.МАНДХАЙ гэдэг. Тэд гал голомтоо бадрааж, хамтдаа амьдраад 55 жилийг ардаа үджээ. "Миний хань чинь Дархан бэр" гээд инээмсэглэх ахын яриаг лавшруулахад энэ айл гурван залуутай гэнэ. Анхны хүүхдээ 1968 онд өлгийдөн авч байсан бол одоо гурван хүү нь гурвуулаа өрх тусгаарлажээ.
Ам нээх бүртээ ханиараа бахархах Б.Бадарч гуайн яриаг сонсоод тэдний "Хайрын түүх"-ийг үзэгч, уншигчидтайгаа хуваалцахаар шийдсэн юм.
Нэгнээрээ бахархаж, инээд дүүрэн ярих тэдний яриаг хүлээн авч үзнэ үү.
Б.Бадарч гуай Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн ГАВЬЯАТ ажилтан, ОХУ-ын Буриад Улсын Хөдөө Аж Ахуйн ГАВЬЯАТ ажилтан, Монголын мал аж ахуйн ХҮНДЭТ ПРОФЕССОР гэдгийг тодотгоё.
ВИДЕО ҮЗЭХ!
Сэтгэгдэл ( 2 )
Urt nasalj udaan jargahiig erooe
Saihan humuus bnaa harvaas