Лера Кудрявцева: Би фронт руу явахад бэлэн байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

Оросын телевизийн хөтлөгч Лера Кудрявцева Украин дахь ОХУ-ын цэргийн ажиллагаа эхлэхэд сэтгэл санааны хямралд орж, нойргүйдэж, уйлж байгаа тухайгаа мэдэгдэж байсан билээ.

Хөтлөгч бүсгүй удалгүй оросууд болон украинчуудад хандан бие биенээ үзэн ядаж, харааж доромжлохгүй байхыг уриалсан. Тэгвэл сая ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа фронт руу явахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.

НТВ телевизийн од бүсгүй дахин сэтгэлзүйн хямралд орж, нойргүйдэж эхэлсэн байна. Тэрбээр “Дахиад нойргүйдэл... Шөнийн 03:00 цаг болж байгаа ч би мөрөөдөж хэвтэнэ. Орос, Украин хоёр энхийн хэлэлцээр хийвэл, дараа нь Барууны эсрэг нэгдвэл гээд л” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Лера мөн хэсэг залуус нэгнийгээ олзолж байгаа бичлэгийг үзээд нулимс нь өөрийн эрхгүй урсан, уйлсан тухайгаа блогтоо бичсэн байна.

Үзэн ядалт фронтод биш цахимд хамгийн их байгааг Лера онцлоод “Намайг фронт руу явахад бэлэн байна гэж хэллээ гэж нэг эмэгтэй зэмлэсэн. Тэр надаас “Чи тэнд юу хийх юм бэ, хүн алах юмуу” гэж асуусан. Харин миний зорилго бол эсрэгээрээ. Би зөвхөн ялаа л алж чадна. Харин аврахыг хүсэж байна. Жишээ нь, эмч байсан бол аварч чадахсан” гэжээ.

Лераг зун гэр бүлээрээ Болгарт амарч явахад нь олон украин бүсгүйчүүд түүнтэй ирж уулзсан тухай дурссан байна. Хөтлөгч бүсгүй “Бид зүгээр л чимээгүй тэврэлдээд зогсоцгоосон. Бүх зүйл үггүйгээр ойлгомжтой байсан...” гэж бичсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхээ(39.7.28.112) 2022 оны 09 сарын 24

Яахав яваа очиж хагасарсан орос бандиудыг цувруул энүүнд өөр хийж чадах юу ч үгүй

0  |  0
Зочин (202.126.88.167) 2022 оны 09 сарын 25

Хүн бүр ийм сэтгэлтэй байвал энх тайван амьдрал тогтоно шүү дээ. \n

3  |  0
Top