Оршуулгад хэрэглэдэг маш ховор алтан баг олдов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

БНХАУ-ын Хэнан мужийн Жөнжоу хотоос холгүй 3000 мянга гаруй жилийн өмнөх алтан баг олджээ. Оршуулгад хэрэглэгддэг алтан баг эртний Хятадын Шань гүрний үеийн язгууртны булшнаас олдсон тухай “South China Morning Post” мэдээлжээ.

Алтан багт хүний нүүрний хэлбэрийг нарийвчлан гаргасан байсан ч шарилд бус модон барималд бэхэлсэн байжээ. Ийм алтан баг Хятадын нутаг дэвсгэрээс элбэг олддог ч Шань гүрний булш, бунханд олдох нь ховор гэнэ. Алтан баг нь талийгаачийн “үхэшгүй алтан цогцос”-ыг бэлгэдэж, сүнсийг нь хадгалах үүрэгтэй байсан гэж археологичид таамаглаж байна. Арван мянган кв. м талбай бүхий Жөнжоугийн бунхан нууцлаг Шань улсын түүхийн оньсыг тайлахад тус болно гэж эрдэмтэд найдаж байна.

Бунхнаас мөн хүрэл болон хашаар хийсэн хутга, алх, гаанс, дарсны сав зэрэг 200 гаруй эд өлгийн зүйлс илрүүлжээ.

Top