[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Бээлийгээ арчлах 3 зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 05

Хүйтэн сэрүүний улиралд гарын арьсыг гадны нөлөө, салхи, хүйтнээс хамгаалдаг бээлийгээ арчлах зөвлөгөөг хүргэж байна.


Ариутга

Та бээлийгээ хэд хоног өмсөөд л угааж, ариутгаж байгаарай. Угааж цэвэрлэх боломжгүй бээлийний дотор талыг спиртээр арч. Мөн гар ариутгагчийг хуруунууддаа зузаан түрхээд бээлийгээ өмсөөд тайлах маягаар бээлийний дотор үүссэн нян бактерийг устгаж байгаарай.

Гарыг тань нухдаг бээлийг соль

Бээлийг ихэвчлэн холимог материалаар хийдэг. Энэхүү гоёлыг сонгож авахдаа та агаар сайн нэвтрүүлэх эсэх, гарын арьсыг нухах болон энд тэндээ хэт хатуу чимэглэлтэй эсэхийг нь хараарай. Зөвхөн гоёх гэж бус гараа хамгаалах гэж авч байгаа шүү дээ.

Гараа сайн угаа

Бээлийгээ өмсөхдөө гараа сайн угаасан байх хэрэгтэй. Хүний гарт өдөр бүр маш их нян наалдсан байдаг. Бээлийнд орсон нян тэндээ үржиж, элдэв халдварын эхлэл болдог.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top