“Барселона” Лионель Мессид хөшөө босгоно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

 

Каталаны хөлбөмбөгийн “Барселона” клуб карьерынхаа ихэнх үеийг тус клубт тоглосон Аргентины довтлогч Лионель Мессид хөшөө босгохоор болжээ.

Тус клубийн ерөнхийлөгч Жоан Лапортагийн мэдээлснээр, хөшөөг клубийн алдарт “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа байрлуулах гэнэ.

Домогт Лионель Месси нь “Барселона” клубийн үндсэн багт 2004 онд анхны гараагаа хийсэн. Каталаны клубтэй хамт Месси 35 удаа ялалт байгуулж, зургаан удаа “Алман бөмбөг”-ийн эзэн болж байв. Өдгөө “ПСЖ” багт тоглож буй Мессийг буцааж авахаар “Барселона” клубийн удирдлага ажиллаж байна. Гэсэн хэдий ч Месси энэ улирал дууссаны дараа “ПСЖ” клубтэй байгуулсан гэрээгээ нэг жилээр сунган магадлал өндөр гэнэ.

Лионель Мессигийн зах зээлийн ханш нь 50 сая еврогоор үнэлэгдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top