Москва хэнд ч цөмийн зэвсгээр ЗАНАЛХИЙЛЭЭГҮЙ гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 11

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рябков Москва хэнд ч цөмийн зэвсгээр заналхийлээгүй гэж мэдэгдлээ.

Тэрбээр РИА Новости агентлагт ярихдаа “ОХУ цөмийн зэвсэг ашиглана гэж хэнийг ч сүрдүүлээгүй ч Барууны орнууд цөмийн зэвсгийн тухай яриаг дэлгэхээр оролдож байна” гэжээ.

Сергей Рябков мөн “Украинд болж байгаа үйл явдлын хүрээнд АНУ болон түүнээс хамааралтай орнууд цөмийн талаар идэвхтэй ярьж байна. АНУ болон түүний холбоотнуудын үйлдэл нь Орос улс үй олноор нь хөнөөх зэвсгээр цохилт өгөхөд бэлэн байгаа мэт ойлголтыг бусдад өгч байна” гэжээ.

Иймээс дахиад ОХУ цөмийн зэвсгээр хэнд ч заналхийлээгүй гэдгийг тайлбарлах хэрэгтэй болж буйг дипломат онцолсон байна.

Түүнчлэн Цагаан ордон “ОХУ цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байгаа гэх шинж тэмдэг харахгүй байна” гэж мэдэгдэж байгаа юм.

Москвагийн зүгээс нэг бус удаа цөмийн дайныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг нь Оросын зарчмын байр суурь гэдгийг сануулсан билээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас “Оросын цэргийн номлолын дагуу Москва цөмийн хүчээ зөвхөн түрэмгийллийн хариуд ашиглана” гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хэрэг(202.21.127.142) 2022 оны 10 сарын 11

еврей салбадай л түрүүлж Орост цөмийн цохилт өгмөөр байна гээд байгаа биз дэ .

0  |  0
Зоч(66.181.190.32) 2022 оны 10 сарын 11

эдний амлалтад итгэх Украйн хүн л лав байхгүй,ярьсанаас нь яг эсрэгээр нь ойлгоход болно

0  |  1
Top