Эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээллийн 53.2 хувь нь ГОМДОЛ байна

2022 оны 10 сарын 19

"Өргөө" амаржих газрын асуудал олон нийтийн дунд ил болж, захирал, ажилчдын хоорондын зөрчил салбарын асуудлыг хөндөх үндсэн шалтгаан болж гарч ирсэн. Улмаар тус салбарт хяналт шалгалт хийж эхэлсэн талаар ЗГХЭГ-ын дарга өнөөдөр /2022.10.19/ мэдээлэл өгсөн.

Мөн үеэр эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбогдолтой санал гомдолтой холбоотой дараах мэдээллийг өглөө.


Зөвхөн 2022 оны есдүгээр сарын 01-30-ны өдрүүдэд 11-11 төвөөр дамжиж 341 иргэнээс гомдол ирсэн байна.

Эдгээр гомдлын аравдугаар сарын 18-ны байдлаар 278 иргэний өргөдөл, гомдлыг зармын дагуу шийдвэрлэсэн буюу 81.5 хувтай шийдвэрлэн явж гэсэн мэдээтэй байна.

Нийт хандсан иргэдийн 53.2 хувь нь гомдол, 4.6 хувь нь санал, 7.9 хувь нь хүсэлт, 34.3 хувь нь талархал илэрхийлсэн байна.

Шийдвэрлэсэн өргөдөл гомдлыг байгууллагаар харахад Эрүүл мэндийн яам дээр 19.8 хувь, ЭХЭМҮТ дээр 14.8 хувь, УНТЭ дээр 9.9 хувь, УГТЭ дээр 8.3 хувь, УХТЭ дээр 8.2 хувь, ХӨСҮТ дээр 5.5 хувь, Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр 5.5 хувь, ХСҮТ дээр 3.8 хувь, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг дээр 3.3 хувийг нь эзэлсэн буюу 10 гомдол санал есдүгээр сардаа ирсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top