Кендалл Женнер, Хэйли Бибер нар төрсөн өдрийн үдэшлэгт дотуур хувцастай ирэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

Кендалл Женнер болон Хэйли Бибер нар Doja Cat-ийн 27 насны төрсөн өдрийн үдэшлэгт дотуур хувцастай иржээ. 

Хэйли Биберийн хувьд Victoria's Secret брэндийн дотуур хувцас болон хар өнгийн татуургатай тирко, торон нүдний маскаар гоёжээ. Харин Кендалл Женнерийн хувьд хар өнгийн корсет, шилэн тирко, торон гивлүүртэй ирсэн нь олны анхаарлыг ихээр татжээ. 

Төрсөн өдрийн эзэн Doja Cat Венецийн алтадмал маск бүхий толгойн гоёлтой иржээ. Харин эрэгтэй зочдын хувьд хар маск болон хослолоор гоёсон байх аж. 

Маскарад маягаар зохион байгуулагдсан уг үдэшлэгт Холливудын олон алдартнууд хүрэлцэн иржээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.1) 2022 оны 10 сарын 29

ЧӨТГӨР ШУЛАМУУДЫН ЦУГЛАРАЛ Л БОЛСОН БАЙНА ХӨӨРХИЙДӨӨ.

0  |  11
(66.181.188.136) 2022 оны 10 сарын 27

2  |  4
Top