Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Хюн Бин, Сон Еэ Жин нар өнгөрөгч гуравдугаар сард хуримын ёслолоо хийсэн билээ. Үүнээс хэдхэн сарын дараа хүүхэдтэй болох гэж буй баярт мэдээгээ хуваалцсан тэд энэ удаад хүүхдийнхээ хүйсийг зарлажээ.
Хосууд ирэх арванхоёрдугаар сард бяцхан хүүгээ өлгийдөн авах гэнэ. "Crash Landing On You" хэмээх кинонд хамтран тоглосныхоо дараа дотноссон хосууд өмнө нь өөр нэг кинонд хамтран тоглож байсан ч нэг нэгэнтэйгээ бараг л таарч байгаагүй гэдэг. Харин "Crash Landing On You" кинонд дурлалт хосуудын дүрийг бүтээдэг бөгөөд бодит амьдрал дээр тэднийг хамтдаа байгааг харахыг хүссэн үзэгчид олон байсан.
Тэднийг заяаны ханиуд хэмээх нь бий. Үерхлийн тухай мэдээлэл цацагдсны дараа Сон Еэ Жиний аавын залуугийн зураг цацагдсан бөгөөд тэрээр залуудаа Хюн Бинтэй усны дусал мэт адилхан байжээ. Үүнээс үүдэн хосуудыг заяаны ханиуд хэмээн нэрлэх болсон бөгөөд тэд олон нийтийн хайрыг хамгийн ихээр хүртсэн хосууд болжээ.