Өчигдөр буюу аравдугаар сарын 27-ны өдөр “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоог дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан. Оройн 23.00 цагийн орчимд түүн рүү буу тулгаж сүрдүүлсэн бөгөөд энэ тухай Ч.Уранхолбоо тайлбар өгчээ.
Ч.Уранхолбоо: За өдрийн мэнд хүргэе, Та бүхэн маань бүгдээрээ сайн байцгаана уу? Өчигдөр буюу 2022 оны 10 сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг” төв дээр бүтэн өдрийн зураг авалттай байж таарсан. Зураг авалт дуусаад гарч иртэл үл таних эрэгтэй хүн гар буу тулган машинд орж ирээд их хэмжээний мөнгийг нэхсэн үйл явдал болсон. Буугаа жинхэнэ буу гэдгийг харуулсан бичлэг хүртэл хийсэн байснаа утсан дээрээсээ үзүүлж байв. Өвчтэй зовлонтой, мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусалдаг, тусалж байгаа талаар маань хүртэл нэг нэгэнгүй судалсан байгааг ярианаас нь олж сонссон.
Маш олон зүйл бичмээр байгаа ч та бүхнийгээ түгшүүртэй байдалд оруулмааргүй байгаа тул ингээд зогсооё.
Мөрөөрөө хөдөлмөрлөж, хэн нэгнийг гомдоолгүй, ажил амьдралаа зэрэгцүүлэн авч явж байгаа нялх биетэй байхдаа ийм зүйлтэй нүүр тулах үнэндээ амаргүй байлаа.
Бид цагдаагийн байгууллагад хандаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч чадсан.
Хэрэг илэрч шийдэгдэхээс өмнө илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг хуулийн байгууллагаас ч чиглэл болгосон учир ямар ч байсан та бүхнийхээ сэтгэл санааг амрааж, энэхүү мэдэгдэл постыг оруулж байна.
Муу бүхэн үүгээр дуусаг.
Цаашид та бүхэн маань хаа явсаг газартаа сонор сэрэмжтэй байж, машинаа байрлуулахдаа хүртэл камертай газар тавьж байхыг сануулмаар байна. Охид бүсгүйчүүд маань сошиалд оруулж байгаа стори постон дээрээ байршилаа оруулахгүй байх тал дээр анхаарч байгаарай.
Энэ бүхнээс маш том сургамжийг олж авлаа. Хорхойд ч хоргүй амьдарч байгаа надад хэн хор хүргэх вэ дээ гэж хэзээ ч бодож болдоггүйн тод жишээг өөр дээрээ мэдэрлээ.
Илүү сонор сэрэмж хийгээд илүү аюулгүй байдал дээрээ анхаарч байгаарай гэдгийг нийт гэр бүлүүддээ охид, бүсгүйчүүддээ дахин анхааруулмаар байна.
Билэгт сайн өдөр нь амны билэггүй зүйл ярьсанд уучлаарай.Санаа тавьж холбогдсон мянга мянган хүмүүстээ баярлалаа
Сэтгэгдэл ( 10 )
Энэ эмэгтэйд ээж, аав гэж байх ёстой. Энэ хүнд нилээд хорих зүйл бий шүү. Өөрийгээ рекламдаж монголд байхгүй хүн болох гэснээс юунд орж болно. Яасан зав зайтай юм. Буугий нь үзээд, бичлэг хийгээд гэхээр сонирхолтой юм. Ичмээр ТВ-ээр олонд харагдаж гэж бас нилээд юм болно. Яах гээд ч байгаа вюмбэ дээ. Сонирхолтой.
Та хүүхдээ хараад сууж байсан нь үнэтэй шүү дээ. Таныг хүүхэд гаргасан байхад хэн л гуйж зураг авахуулав гэж. Шунал, алдар нэр олон гэсэн хүсэл чинь дэндлээ. тэгээд бас гоо сайханы мэс заслын шинээний хоби. Аймаар ч юм даа. Ичих зовох нүүр ч алга. Гол нь дуучин гэхээр ямар ч чадваргүй, Мэргэжилгүй. Чааваас.
Prius 30 S\n2013. 2012 онтой сая буусан\nМөнгөлөг саарал\nУлаан\nҮзмэн ягаан\n4B. Болон 3.5В үнэлгээтэй\nАваар осолгүй.\nБанк болон банк бусаар зарна.\n30-60сар хүртэл хугацаатай\n1.5-3% хүтрэл хүүтэй\nУрьдчилгаа 4.600.000с дээш\n88514444\n96666440
Үйлийн үр юмдаа
Buuniihaa bichlegiig uzuuleed buu tulgaj baidag yasan zavtai deeremchin be
tegeed buudchihgui
99096338, 99984884 ,89118645 байнга зээл олгож байна . Зээлийн хүү бага
Атаархасан хөгшин залуу эмсүүд өөрсдийнхөө арчаагүй байдалдаа санаа тавьдаг болоосой энэ охины чинээтэй амьдарч чадаагүйгээс хойно шээс алдаж алуурчин дээрэмчинээ явуулаад ч хохино гэдэг үгийг хэлээд ч та нар гүйцэхгүй өөрсдөө хар санаа өмхий үгэндээ орооцолдоод ёстой хохино болондоо
Гарчтгаа зөв өгөөч ээ.
daldganj salbagnaad bval yuch huuleej baigaag medehgui hun hunjiliinhee hereerer huluu jii hej ug bdg bi bi gej yavdag ulsd zuv surgamj bolj ene oron garan unen yarij bga uguig medehgui itgehd ayultai l oron garan bna unen helehgeed bga barimj bichleg haruulchaad