Токио хотын Эдогава дүүргийн нэгэн гоо сайхны мэс заслын эмнэлгийн захирал асан 43 настай Шоичи Такезава гэгчийг үйлчлүүлэхээр ирсэн өвчнүүдээ бүтэн мэдээ алдуулалтад орсны дараагаар хүчинддэг байсан хэмээн буруутгаж шалгаж байгаа аж.
Түүнийг энэ оны нэгдүгээр сард бүтэн мэдээ алдуулалтын дор мэс засалд орсон 20 гаруй насны эмэгтэйд хоёр өдрийн турш бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Ийнхүү буруутгагдаж байгаа нь эмчийн хувьд анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь дөрвөн удаа энэ асуудлаар шалгагдаж байжээ.
Токио хотын цагдаагийн газраас мэдээлснээр сэжигтэн этгээд мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээсэн бөгөөд түүний ажлын өрөөнөөс хураан авсан компьютерээс 10 гаруй эмэгтэй өвчтөнтэй зүй бусаар харьцаж буй бичлэгүүд олсон байна. Үүнтэй холбоотойгоор Токиогийн цагдаагийн газраас нэмэлт мөрдөн байцаалтыг эхлүүлээд байгаа ажээ.
Эх сурвалж: JP news
Сэтгэгдэл ( 1 )
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com