[ БИДНИЙ НЭГ ] Хотыг гэрэлтүүлэгч П.Орхонтуул

2022 оны 11 сарын 29

Ойр, ойрхон цас орж, өглөө сэрэхэд л зам талбайг бүрхсэн харагдана. Энэ үед нийслэлийн бужигнасан хөл, хөдөлгөөн эхлэхээс урьтаж, ажилдаа ханцуй шамлан ордог хүмүүс бол хот тохижилтын үйлчилгээний ажилчид.

-30 хэмийн тачигнасан хүйтэнд гадаа таван минут ч зогсох арга алга хэмээн ярьж байхад тэд өглөөний 6 цагаас эхлээд өдөржин гадаа ажилласаар л байна. 


П.Орхонтуул гурван жилийн өмнөөс Нийслэлийн хот тохижилтын газарт ажиллаж эхэлжээ. Түүний ажил 6 цагаас эхэлдэг тул тэр 4 цагт босдог аж. 

Тэрбээр "Эхэндээ хүнд санагддаг байсан. Одоо бол ажлын хамт олондоо дасаад, тушаал ахиад сайхан байгаа. 

Цас орохоор бид зэрэгцээд бид давс цацаж, цэвэрлэгээ хийж эхэлдэг. Шаардлагатай бол шөнөжин сунаж ажиллана.

Машины түгжрэлд давс цацаад явах амаргүй ээ. Харин явган хүний зам руу давс цацах боломжгүй учраас хүрзээр цохиж цэвэрлэдэг юм. Цас цэвэрлэж байхад хажуугаар зөрж байгаа хүмүүс "баярлалаа" гэж их хэлж, урам өгдөг. Сонсоход их сайхан.

ААН, байгууллагуудад ойр орчмын газрыг нь тогтмол цэвэрлүүлж хэвшүүлмээр байна. Байгууллагууд маань гадаахаа цэвэрлэчихвэл бидний ажил их хөнгөрнө" хэмээн ярьж байлаа. 


ВИДЕО ҮЗЭХ!
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
САНАЛ(103.212.117.119) 2022 оны 11 сарын 30

БАЙГУУЛЛАГА ААН-ҮҮД ЗӨВХӨН ДОВЖООГОО ШҮҮРДЭЭД БАЙХААД ОЙР ОРЧМЫН 50М ОРЧИМ ГАЗРЫГ ЦЭВЭРЛЭХЭД ЮУ НЬ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ. ЭНЭ ТАЛААР ЖУРАМД ЗААСАН БАЙДАГ БИЗДЭЭ. ТҮКИЙН АЖИЛЧИД БҮХ БАЙГУУЛЛАГА, АЙЛ ӨРХ БҮРИЙН ГАДАА ОЧИЖ ЦЭВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ, ХҮН ХҮЧ НЬ ХҮРЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ТЭД БАС ХҮМҮҮС, ЯДАРНА, ДААРНА, ХӨРНӨ БИЗДЭЭ... ЗАМ ДАГАЖ, ХҮМҮҮС ДАГАЖ ОРЛОГО, АШИГ ОЛЖ АМЬДАРЧ БАЙГАА БИЗДЭЭ, ИЙМД ОЙР ОРЧМНЫ ЦАСАА ЦЭВЭРЛЭЖ ОРЛОГО ОРУУЛЖ, ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ХҮМҮҮСИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ СЭТГЭЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ХҮН ХҮНДЭЭ ХАЙРТАЙ БАЙЦГААЯ.

1  |  0
Ha(64.119.24.116) 2022 оны 11 сарын 29

Ugaasaa tseverle gesen huulitai bizdee

0  |  0
Top