Сальвадорын зүүн хэсэгт Чапаррастик галт уул идэвхжиж, хоногт дунджаар 14 удаа халуун хий, уур, нурам цацаж байна.
Уулыг тойруулан зургаан км радиуст аюулгүйн бүс байгуулжээ. Галт уулын ойролцоох суурин газруудын оршин суугчдад амны хаалт зүүхийг зөвлөжээ. Аврагчид 26 түр хорогдох байр зохион байгуулаад байгаа аж.
Үүнтэй зэрэгцэн Хавайн аралд Мауна Лоа галт уул дэлбэрч эхэлсэн тухай “AFP” агентлаг мэдээлжээ. Энэхүү галт уул нь дэлхий дээрх хамгийн том идэвхтэй галт уулсын нэг ба сүүлийн 40 жилд дэлбэрээгүй байна. Хавай нь дэлхийн галт уулын хамгийн идэвхтэй бүсийн нэг. Тус аралд зургаан идэвхтэй галт уул байдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )