БТСУХ: САУЭШТ-ийн ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн /САУЭШТ/ эмч, ажилтан нарыг өнөөдөр төрийн дээд одон, медалиар шагнасныг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гардуулав.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Спортын эрдэм шинжилгээ, сургалт судалгааны албаны дарга Банзрагчийн Батцэнгэл, Алтан гадас одонгоор Анагаах ухааны бага эмч Шагдарсүрэнгийн Өсөхбаяр, үйлчлэгч Дарамжавын Эрдэнэмаа нарыг шагналаа.

Түүнчлэн дээрх шагнал гардсан эрхмүүдийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Энэ арга хэмжээнд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг нар байлцав.

Д.Жаргалсайхан дарга энэ үеэр “Хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон хүртсэн эрхэм хүмүүстээ баяр хүргэе, амжилт хүсье” хэмээн хэлж, гарын бэлэг гардуулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top