“Dior” Египетийн пирамидын өмнө загварын шоу зохион байгуулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Францын “Dior” загварын ордон түүхэндээ анх удаа Египетийн Гиза дахь пирамидуудын өмнө загварын шоу зохион байгуулжээ.

Египетийн нэрийн хуудас болсон пирамидуудын өмнө зассан тайзан дээр загвар өмсөгчид 2023 намрын “Celestial” эрэгтэй загварын коллекцийг сонирхуулсан байна. “Dior”-ын шоуны төлөө Египетийн Иргэний агаарын тээврийн яам зочдыг зөөх 50 орчим хувийн онгоцонд Гиза хотын Сфинкс нисэх онгоцны буудалд буух зөвшөөрөл олгожээ. Үүнээс хэдэн хоногийн өмнө “Dior” Египетийн эртний эд өлгийн их музейд “Dior x Denim” коллекцио танилцуулсан юм.

“Dior”-ын энэхүү шоу нь эртний Египетийн түүх, соёлын өвийг фон болгон ашигласан хоёр дахь загварын арга хэмжээ болов. 2022 оны аравдугаар сард Италийн загвар зохион бүтээгч Стефано Риччи Луксор дахь Хатшепсут хатны сүмд шинэ коллекцио толилуулж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top