Монголд өрнөсөн жагсаалын талаар MSN агентлаг онцолжээ.
Монголчууд энэ жил хоёр дахь удаагаа төр засгаа эсэргүүцэн жагсаж байна. Дөрөвдүгээр сард болсон эсэргүүцлийн жагсаал залуусын урам хугарсан хүлээлтээс үүдэлтэй байсан. Энэ сарын 5-ны өдөр Засгийн газрын гишүүд нүүрсний орлогыг тойрсон хулгайн гэмт хэргийн талаар хэвлэлийн бага хурал хийсэн.
Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газар энэ асуудлыг гурван удаа хэлэлцсэн. Эрх мэдэлтэй хүмүүс, албан тушаалтнууд нүүрсний хулгайд холбогдсон. Үүний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосон. Нүүрсний хулгайн гэмт хэрэгт гэрээ, тээвэр, төмөр зам гэсэн гурван төрлийн хэрэгт эрүүгийн 10 хэрэг үүсгэн шалгаж байна” гэжээ.
Түүний хэлснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан таван хүнийг нүүрсний хулгайн хэрэгт сэжигтнээр татжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар дөрвөн жил ажилласан Б.Ганхуягийг өнгөрсөн аравдугаар сард ажлаас нь чөлөөлсөн. Энэ жил Монголын иргэд инфляцын өсөлт хоёр оронтой тоонд хүрснээс үүдэн ард иргэд дарамт шахалтад орж байгаа тул авлигатай тэмцэхийн тулд төрд үзүүлэх дарамт нь нэмэгдлээ. Энэ намар Монголд нүүрсний талаар хэд хэдэн хэлэлцүүлэг өрнөсөн.
Нэгдүгээрт, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хятадад нүүрс тээвэрлэхдээ далд наймаа хийсэн гэх үндэслэлээр Засгийн газраас удирдлагуудыг нь шалгаж эхэлсэн.
Дараа нь арваннэгдүгээр сард Засгийн газраас баталсан төсөвт БНХАУ-д төлөх ёстой өрийн эргэн төлөлтийг санхүүжүүлэхийн тулд нүүрсний экспортоо сэргээх, түүний хэмжээг нэмэгдүүлэх талаар нэлээд баатарлаг таамаг дэвшүүлсэн. Өмнөговийн элсэн цөл дэх Тавантолгойн нүүрсний орд олон улсын анхаарлын төвд байж, Монголын Засгийн газрын санаачилга болоод багагүй хугацаа өнгөрч байна.
Гурван операторын нэг нь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” юм. Хувийн оператор Энержи Ресурсаас ялгаатай нь ЭТТ-ийн нэр хүнд засаглалын хувьд ч, үйл ажиллагааны асуудлаар ч муу байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд илүү сайн ажиллах ёстой ч ЭТТ-ийн байгаль орчин, олон нийтийн оролцоо, монголчуудад үнэ цэнийг хүргэх талаар гаргасан амжилт толботой. Энэ оны эхээр говь нутгаас БНХАУ-ын хил хүртэлх төмөр зам баригдаж дуусаж, Монголын нүүрсээ төмөр замаар тээвэрлэнэ гэсэн сайхан мэдээ гарсан. Харин намрын улиралд нүүрсний экспортын гэрээтэй холбоотой зүй бус наймаа хийгдэж байна гэсэн мэдээллийн дагуу ЭТТ-ийн удирдлагуудыг шалгах болсон.
Энэ сарын 5-нд монголчууд хэдэн зуун биш юм аа гэхэд хэдэн зуугаар нь жагсаал цуглаан хийх болсон нь нүүрстэй холбоотой авлигын хэргийг зарласантай холбоотой юм. Жагсагчид төрийн ордон руу дайран орж, хашааг нь нурааж буй дүр зураг нь Киргиз зэрэг Азийн бусад орнуудад болсон эсэргүүцлийн хэлбэрийг санагдуулам.
Төрийн ордонд Монгол Улсын Их Хурлын танхим, гишүүд, гүйцэтгэх засаглалын зарим албад багтдаг. Гэсэн хэдий ч Монголын жиргээчид Монгол Ардын намын их хурлын өмнөхөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад оролцсон гэж үзэж байна. Их хэмжээний авлига, эсвэл парламентад нүүрсний мафи бий болсон гэх мэдээлэл ийм авлига байгаагийн бодит байдлаас илүүтэй арын албан тушаалын наймаагаар л тайлбарлагддаг бололтой.
Эрчим хүчний хамгийн бохир эх үүсвэрийн нэг болох нүүрсний хэрэглээ нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй дэлхийн улс орнуудын хувьд бодит сорилт болсоор байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын төсвийн төлөвлөлтөөс харахад энэ чиг хандлагыг үл тоомсорлож байгаа бололтой.
Арваннэгдүгээр сарын дундуур Монгол Улсын их хурлаар батлагдсан төсвийн төслийг 2023 онд төлөх ёстой улсын өрийн томоохон төлбөрийг тооцож боловсруулсан. Рио Тинтогийн дийлэнх хувийг эзэмшдэг Оюутолгойн маш том уурхайн зэсийн экспорт нь ирээдүйн Монгол Улсын төсвийг тэтгэх боловч ойрын үеийн хэрэгцээг нүүрсний экспортоор хангана гэж төсөвтөө тооцоолсон. Нүүрс нь Монгол Улсын үндсэн баялгийн нэг бөгөөд дотооддоо эдийн засгийн хөгжилд зайлшгүй шаардлагатай элемент гэж тооцогддог.
Гэсэн хэдий ч хандивлагч байгууллагууд болон Монгол Улсын гуравдагч хөршүүдийн олонх нь Монгол Улс нар, салхи, усан цахилгаан станцын асар их нөөцийг бий болгосноор утааг бууруулаад зогсохгүй дэлхийн эрчим хүчний шилжилтэд эерэг хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Арванхоёрдугаар сарын 5-нд болсон эсэргүүцлийн жагсаалд хариу өгөхгүй байсан ч парламент мөн санал хураалт явуулж, эцэст нь онц байдал зарлахаас татгалзсан юм. Өмнө нь Монголд тэр тусмаа өвлийн улиралд ийм томоохон эсэргүүцлийн жагсаал ховор тохиолддог байсан. Хэдийгээр эдгээр жагсаалын заримыг улс төрийн зорилгоор зохион байгуулж байгаа ч энэ нь монголчууд Засгийн газартаа бухимдаж, тус улсын Засгийн газар ч, амласан амлалт, хүлээлтээ биелүүлж чадахгүй байгаагийн бас нэг илэрхийлэл болж байх шиг байна.
Сэтгэгдэл ( 0 )