10 жилийн өмнө алга болсон эрэгтэйн хэрэг УЧИР БИТҮҮЛГЭЭР эргэв

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 10

АНУ-д бараг 10 жилийн өмнө сураггүй алга болсон эрэгтэйг өөр нэртэйгээр нас барсныг олжээ.

Цагдаа нар 10 жилийн турш хайж, АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан уг хэргийн эзэн Роберт Хоугланд учир битүүлгээр олдсон байна. Цагдаа нар түүнийг Нью-Йорк мужийн хойд хэсгээс өөр нэртэй, нас барсан байдалтайгаар олсон талаар NBC телевиз мэдээлсэн байна.

Роберт Хоугланд хамгийн сүүлд 2013 оны долоодугаар сард Коннектикут мужийн Ньютаун хотын шатахуун түгээх станц дээр харагджээ. Үүнийхээ дараа өдөр нь тэрээр сураггүй алга болсон байна.

Олон жилийн туршид цагдаа нарын хайсан америк эр Нью-Йорк мужид шилжин очиж, Ричард Кинг гэх өөр нэртэйгээр амьдарч байсан нь олныг гайхшируулжээ. Нью-Йоркийн Салливан тойргийн шериф энэ долоо хоногт Коннектикут мужийн Ньютаун хотын цагдаагийн газартай холбогдож, Роберт Хоугландын бичиг баримттай эрэгтэй нас барсан байхыг олсноо хэлсэн байна.

Бараг 10 жилийн турш Роберт Хоугландыг хайсан гэр бүлийнхэн нь шоконд оржээ. Учир битүүлгээр эргэсэн уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top