Их Британид стрептококкийн халдварын улмаас 19 хүүхэд эндэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 16

Их Британид стрептококкийн халдварын улмаас 19 хүүхэд эндсэн тухай тус улсын Эрүүл мэндийн агентлаг мэдээлжээ.

Энэ улиралд Англид стрептококкийн халдвараас үүдэлтэй нийт 74 нас баралт бүртгэгдсэнээс 19 нь хүүхэд байжээ. Уэлс болон Умард Ирландад гурван хүүхэд ижил шалтгаанаар эндсэн байна.

Пүрэв гарагт /2022.12.15/ Их Британийн Засгийн газар стрептококкийн эсрэг антибиотикийн экспортыг хориглох, ийм төрлийн эмийн үнэ огцом өссөн шалтгааныг шалгах тухай шийдвэр гаргажээ. “Daily Mail” сонинд бичсэнээр, тус улсад стрептококкийн халдвар тархаж байгаатай зэрэгцэн антибиотикийн хомстол үүсжээ. Үүний шалтгааныг улирлын томуугийн дэгдэлт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Харин тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Мариа Колфилд энэ мэдээллийг үгүйсгэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top