Туркт автомашин дэлбэрч, найман цагдаа шархаджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 16

Туркийн зүүн өмнөд хэсгийн Диярбакыр мужид өнөө өглөө /2022.12.16/ автомашин дэлбэрч, хамгийн багадаа найман цагдаа шархаджээ.

Тус улсын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар дэлбэрэх төхөөрөмжийг алсаас идэвхжүүлсэн байсан гэнэ. Диярбакыр-Мардины хурдны зам дээр цагдаагийн автомашин явж байх үед замын хажууд байрлуулсан автомашинд алсын удирдлагатай тэсрэх төхөөрөмж тавьсан байжээ.

Туркт өмнө нь Истанбул хотын Истиклял гудамжинд террорист халдлага болж, зургаан хүн амиа алдаж, 80 гаруй хүн гэмтэж бэртсэн билээ.

Туркийн Хуульзүйн сайд Бекир Боздагийн мэдэгдсэнээр Истиклял гудамжин дахь халдлагатай холбоотойгоор баривчилсан хүний тоо 50-д хүрсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top