Япон улсын нийслэл Токио хотод аэробик, гимнастикийн дэлхийн цомын тэмцээн болоход Монгол Улсын тамирчин Ч.Батбуян өсвөрийн 15-17 насны ангилалд мөнгөн медаль хүртлээ. 33 дахь удаагийн тус тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Б.Оюун дэнсэлжээ. Ч.Батбуян нь 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2018 оны ДАШТ-д зургаадугаар байр, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
good