Америкийн Юта мужид буудуулж амиа алдсан найман хүний цогцос олдсон талаар The New York Times мэдээлжээ.
Тус мужийн Инок хотоос олдсон найман хүний цогцосны тав нь хүүхдийнх байсан аж. Хотын цагдаагийн газраас мэдээлснээр уг найман хүн нэг гэр бүлийнхэн байжээ.
Болсон явдлын шалтгаан нь тодорхой бус байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Энэ явдалтай холбоотойгоор хотын иргэдэд аюул заналхийлэл учраагүй талаар Инок хотын цагдаагийн газраас мэдэгдсэн байна.
АНУ-д өмнө нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Атланта мужид өсвөр насны хоёр хүүхэд буудуулан амиа алдаж, гурван хүүхэд шархадсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Тэр америк хүн дурлаж зүтгээд байх газар яавч биш ээ. Яахав хөгжилтэй л юм байгаа биз. Газрын диваажин шиг л шүтээд байдаг, үнэн хэрэгтээ аймшигтай
aihtar haramsaltai hereg boljee