АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагийн орой /2022.01.08/ Төрийн тэргүүний хувиар анх удаагаа Мексикт айлчиллаа.
Түүнийг нисэх онгоцны буудал дээр Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадор угтаж авчээ. Хоёр орны Ерөнхийлөгч эдийн засгийн хамтын ажиллагаа, аюулгүй байдал, мансууруулах бодисын эсрэг тэмцэх, хууль бус цагаачлалын эсрэг авах арга хэмжээний асуудлаар хэлэлцэх аж.
Маргааш /2023.01.10/ Мехико хотод Хойд Америкийн орнуудын дээд хэмжээний уулзалт болох юм. Тус уулзалтад Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мөн оролцох юм.
Хойд Америкийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Мехико хотод өндөр албан тушаалын зочид төлөөлөгчид ирсэнтэй холбоотойгоор Мексикийн нийслэлд аюулгүй байдлын арга хэмжээг өндөржүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )