Японы Кобе хотод түймрийн улмаас дөрвөн хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 22

Японы Кобе хотод өнгөрсөн шөнө орон сууцны цогцолборт гал гарч, дөрвөн хүн амиа алджээ.

Мөн дөрвөн хүн сэхээнд байгаа талаар NHK телевиз мэдээлсэн байна. Амиа алдсан дөрвөн хүний цогцсыг гал гарсан гурван давхар барилгын нэгдүгээр давхраас олжээ.

Түймэр барилгын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдардаг нэгдүгээр давхраас эхэлсэн байж магадгүй аж. Түймрийг гурван цагийн дараа унтрааж чадсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top