Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, Д.Отгонжаргал тэмцээнээ өндөрлүүлжээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 03

Бид Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох "Zagreb Open" тэмцээний мэдээллийг хүргэж байгаа.

Тэмцээний хоёр дахь өдөр Монголын хоёр бөх барилдснаас эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд U23 насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг хүрэл медаль хүртэв.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Прутвираж Бабасахеб Патилыг 9:1-ээр ялж шагналын тавцанд зогсов. Хорватын дэвжээнд манай эрэгтэй бөхчүүд одоогоор иж бүрэн медаль хүртээд байна.

Тэгвэл ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал 50 кг-ын жингийн шөвгийн наймд 4 олимпод дараалан медаль хүртсэн дэлхийн 2, Европын 10 удаагийн аварга Азербайжаны алдарт Мария Стадникт 2:6-гаар ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(64.119.24.33) 2023 оны 02 сарын 05

Отгонжаргал давгүй барилдсан, дараагийн удаад хэт болгоомжлох хэрэггүй юм шиг санагдлаа.Амжилт

0  |  0
Top