Монголын боксын холбооны 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2023.02.07/ Спортын төв ордны "А" зааланд эхэллээ. ХХ зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаяр агсны нэрэмжит энэхүү тэмцээнд 184 тамирчин эрэгтэйчүүдийн 13, эмэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөж байгаа бөгөөд энэ ням гаригт өндөрлөнө.
Монголын боксчдыг гуравдугаар сард Энэтхэгийн Шинэ Делид болох эмэгтэйчүүдийн ДАШТ, тавдугаар сард Узбекистаны Ташкентэд болох эрэгтэйчүүдийн ДАШТ, есдүгээр сард Ханжоугийн Азийн наадам шил шилээ даран хүлээж байна.
Сэтгэгдэл ( 0 )