Тоттенхэм Хотспур баг Сун Хын Миныг гадуурхсан уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 09

Өмнөд Солонгосын интернэт хэрэглэгчид Английн Премьер Лигийн "Тоттенхэм Хотспур" баг хөлбөмбөгч Сун Хын Минийг гадуурхсан хэмээн шүүмжилж эхэлжээ. Тус багийн инстаграм хуудаснаа Сун Хын Миний хар, цагаан зургийг оруулсан нь ийнхүү шүүмжлэл гарах гол үндэс болсон гэнэ. 

Хар, цагаан өнгийн зургийг ихэвчлэн эмгэнэлт явдал, эсвэл хэн нэгнийг нас барсан үед л оруулдаг. Хөлбөмбөгийн нэрт тоглогч Пелег нас барах үед тус хуудаснаа түүний хар, цагаан зургийг байршуулж эмгэнэл илэрхийлсэн. Сун Хын Миний шүтэн бишрэгчид Пелегийн зургийг Сун Хын Минийхтэй харьцуулан "Тоттенхэм Хотспур" багийнхан арьс өнгөний үзэл гаргаж байна хэмээн шүүмжилж эхэлсэн байна. 

Шүүмжлэл эхэлсэн даруйд түүний энэхүү зургийг инстаграм хуудаснаас устгажээ. "Тоттенхэм Хотспур" багийн зүгээс уг үйлдэлд ямар нэгэн албан ёсны тайлбар өгөөгүй байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.88) 2023 оны 02 сарын 12

Сон ч солонгостоо л од биз, ДАШТ-аар бол уйлахаас еер ид шидгуй л байсан доо

0  |  8
Сармагчин(203.91.115.52) 2023 оны 02 сарын 12

Саомагчин гадуурхагүй хэнийг гадуурхахыэ

0  |  6
Top