"Netflix"-р цацагдсан Өмнөд Солонгосын "The Glory" киноны нэгдүгээр улирал дуулиан шуугиан дүүрэн өндөрлөсөн. Тус кинон дээр үсний хайчаар гол дүрийн охины биеийг түлж буй хэсэг гардаг. Уг явдал бодит амьдрал дээр болж байсан бөгөөд уг төрлийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэй нэгэн ярилцлагын нэвтрүүлэгт оролцжээ.
Одоо 31 настай Пак Сон Мин "Найзууд маань "The Glory" киноны хэсгийг миний түүхээс сэдэвлэсэн гэж боддог. Намайг дунд ангид байхад энэ зүйл болсон юм. Тэд намайг цохиж, бүр үсний индүүгээр түлсэн. Надад ийм хүчирхийлэл үйлдсэн хоёр хүн бий. Тэднийг олон нийтийн сүлжээн дээрээс харж байхад тэдний нэг нь буяны ажил хийдэг сувилагч юм уу нийгмийн халамжийн ажилтан болсон байсан. Энэ нь намайг галзууруулах шахаж, жихүүдэс төрсөн. Тэд сэрээ авч намайг хатгах, эсвэл нүүр рүү минь юм шиддэг байсан. Нэг удаа маш хүчтэй, том зүйл шидсэнээс болж би шархтсан" гэжээ.
Тэд охиныг гэртээ хорьж байсан удаатай гэнэ. Эцэг, эх рүү нь залгаад "охин чинь амиа хорлохыг завдсан болохоор бид гэртээ асарсан" хэмээн худал хэлсэн аж. Түүний эцэг, эх завгүй ажилладаг байсан учраас охиноо ийнхүү бусдад дээрэлхүүлж байгааг анзаараагүй гэнэ. Харин сургуулийнх нь нэгэн багш түүний дүрэмт хувцас цус, идээ бээр болсныг анзаарч эцэг, эхэд нь хэлжээ.
Түүнд "Өөрөөсөө болж дээрэлхүүлээ биз, тэдэнтэй нийлэх хэрэггүй байсан юм" хэмээн хэлэх томчууд ч тааралдаж байсан гэнэ. Эдгээр үгс түүнийг хамгийн ихээр шархлуулдаг байсан аж. Охин тэдгээр хүмүүст "Би дээрэлхүүлэх зүйл юу ч хийгээгүй" хэмээн хэлэхийг хүсдэг байсан тухайгаа нэвтрүүлгийн үеэр дурджээ.
"The Glory" киноны хоёрдугаар бүлгийн трейлер болон постер өнөөдөр цацагдсан. Ирэх гуравдугаар сараас эхлэн олны хүртээл болох уг кинонд ахлах сургуульд байхдаа дээрэлхүүлж байсан охин өсөж том болоод өшөөгөө авч буй үйл явдал гардаг байна.
ПАК СОН МИН БҮСГҮЙН ЯРИЛЦЛАГА
Сэтгэгдэл ( 2 )
Манайд ч гэсэн ийм сургуулийн хүчирхийлэл зөндөө. \nМөнгийг нь дээрэмдээд авчихна, мөнгө авчрахгүй бол... гэж сүрдүүлнэ. Тэгээд тэд нарыгаа атаман гэхийг нь яана
Кимчинүүдээ гэж, ийм ллрын нөхдүүдийг дагаж дуурайгаад хол явахгүй шүү