
Сөүл хотын төв шүүх B.A.P хамтлагийн гишүүн асан Хим Чанд ноогдуулсан ялыг хэвээр үлдээлээ.
2020 оны зургаадугаар сард Хим Чан 2019 онд Намянажү дахь нэгэн виллад "А" хэмээх эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт татагдсан. Анхан шатны шүүх хурлын үеэр Хим Чан хүч хэрэглээгүй, харилцан тохиролцсны үндсэн дээр бэлгийн харилцаанд орсон хэмээн мэдүүлсэн. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард болсон давж заалдах шатны шүүх хурлын үеэр хэргээ хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлалт хүссэн юм.
Шүүхээс түүнд 10 сар хорих, 50 цагийн бэлгийн хүчирийллийн боловсрол олгох сургалтад суух ял оноосон. Өнөөдөр (2023.02.09) болсон шүүх хурлаар дээрх ялыг хэвээр үлдээж, хохирогч "А"-ын хохирлыг барагдуулахаар шийдвэрлэжээ.
Хим Чан өөр хоёр эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт мөн холбогдон яллагдагчаар татагдаад буй. Тэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-нд Ханнам-дун дахь шөнийн цэнгээний клубт хоёр эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлджээ. Түүнд өнгөрөгч аравдугаар сарын 25-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Хохирогчдын нэг нь БНСУ-ын иргэн бол нөгөөх нь гадаадын иргэн байжээ.
.jpg)
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )